Бидний тухай

Химийн ухааны доктор Эрдэнэбатын Уранчимэг нь 1984 онд Чeх улсын Прага хотын “Химийн тeхнологийн дээд сургууль”-ийг амжилттай суралцан төгсөөд Монголдоо гоо сайхны бүтээгдэхүүний эрдэм шинжилгээ, үйлдвэрийн салбарт тасралтгүй, тууштай ажиллаж 1989 онд Монголын анхны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Монкрeм" компанийг үүсгэн байгуулжээ. 


Техник болон технологийн шинэчлэл тогтмол хийж АШУҮИС болон МУИС-н эрдэмтэд болон Химийн хүрээлэнтэй үргэлж хамтран ажилладаг. Мөн Олон улсын ISO 9001:2015,ISO 14001:2015 , ISO 45001:2018 стандартыг үйлдвэртээ нэвтрүүлж ОУ ын стандартын дагуу үйлдвэрлэл эрхэлж байна.


Одоогоор "Монкрeм" компани нь үс арчилгааны 2 клиник салонууд ажиллуулж, Халгай, Маалай Моолой, Др.Уна гэсэн 3н төрлийн брэндийн 40 гаруй органик бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Үүнээс “Халгай” үс арчилгааны брэнд бүтээгдэхүүнээрээ Монголчууддаа илүү их танигдсан билээ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл